Өмнөд Солонгос, Хойд Солонгосын шигшээ багийн хоккейчин эмэгтэйчүүд Пёнчаны өвлийн Олимпийн өмнөхөн хамтарсан бэлтгэл хийх үеэр хэлний саад бэрхшээл тулгарчээ. Хэдийгээр хоёр улс ижил бичиг үсэгтэй ч спортын нэр томъёо нь өөр өөрөөр хөгжжээ.
Өмнөд Солонгосын тал л гэхэд англи үгэнд дассан бол хойдууд өөрсдийн гэсэн илэрхийлдэг нэршилтэй болсон аж. Энэхүү үл ойлголцлыг шийдвэрлэх зорилгоор хоккейчдод нэр томъёог ялгах жагсаалт гаргасан байна. Түүнчлэн энэ жагсаалтад Хойд Солонгосын канад дасгалжуулагч Сара Мюррей англи дуудлага хүртэл гаргаж өгчээ.
Ирэх сарын 9-25-нд болох Пёнчаны өвлийн Олимпод Өмнөд Солонгос, Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээгийнхэн нэг баг болж оролцох юм.
2 comments
ээээкккккккккк
Манайх нэг улс ч гэсэн Увсад очвол хэцүү биз дээ.Ялгаа юу байна.Хоовонгийн бахлуур дээр байгаа чин сэлдгэнэ гэхээр та нар юу гэж ойлгох юм.Нутгийн аялгуу гэж бий дээр нь нэр томьёоны ялгаа байгаа.Дөрвөдүүд ханыг тэрэм,тогоог хайс,сүхийг балт,хуруудыг шүүрмэг гэхчлэн дуудна.Энд гайхах юм байхгүй.Англид бол хот бүр өөрийн аялгатайЗарим хотод дүүрэг дүүргээрээ өөр нэр томьёо хэрэглэж аялга оруулж ярьдаг.Ийм байж солонгосыг өөнтөглөх хэрэггүй.