Монголын дуурийн урлагийг дэлхийн тавцанд гаргаж яваа гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин анх удаа “2018 International Opera Awards’-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ. Дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Oscar” наадмын шагналтай дүйцэхүйц уг наадамд эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй түүнийг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуулын санал хүсэлтээр ийм шийдвэр гаргажээ.
Алдарт баритон Э.Амартүвшин нь Италийн алдарт Арена Ди Веронагийн тайзнаа нийт таван удаа тоглож, “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтонд дуулж, гол дүрийг бүтээсэн гээд түүний урлагийн салбарт оруулсан хувь нэмэр их.
Сүхбаатар аймгийн Халзан сумын урьд хавцалд зүүн гурван аймгийн томоохон хийд болох Хатавчийн хийдийн туурин дээр тоглож өссөн өнөө цагийн дэлхийн дуучин Э.Амартүвшиндээ амжилт хүсье.
1 comment
Тун их сэтгэл хангалуун байна.Энэ бол бас л Монголд байгаа Дэлхийн дуучин гэдэгтээ санал нэг байна.Амартүвшиндээ амжилт хүсьеэ.Гарцаагүй дэлхийн дуучны дээд зэргийн шагналыг нь л аваад ирэх байх шүү.Чиний зүтгэл,бидний итгэл мандтугай.