Барууны хэвлэлүүдэд мэдээлснээр дөрвөн сар орчмын өмнө гүнгийн ахайтан Кейт Миддлтон стилист Жои Уилерийнхээ зөвлөснөөр үсээ нэлээд богиносгож тайруулсан билээ. Харин Кейт тайрсан үсээ хаялгүй хадгалж байгаад өвчтэй хүүхдүүдэд өгсөн гэнэ. Кейтийн стилист “Little Princess Trust” хэмээх химийн эмчилгээ, золгүй тохиолдлын улмаас үсгүй болсон хүүхдүүдэд зориулан хиймэл үс хийдэг санд түүний үсийг хандивлажээ.
Эхэндээ тус санд нэргүйгээр илгээсэн энэ үсийг хэн явуулсан болохыг хэн ч мэдээгүй байна. Харин донор эмэгтэй нь Кенсингтонд амьдардаг ч гэсэн сураг сонсогджээ. Удалгүй тэрхүү үсийг бэлэглэсэн хүн нь Кейт Миддлтон болж таарсан байна. “Жинхэнэ сюрприз байж чадлаа. Би маш их баяртай байна. Гүнгийн ахайтанд талархал илэрхийлье” хэмээн “Little Princess Trust” сангийн төлөөлөгч мэдэгджээ.