Тархиныхаа тал хэсгийг алдсан британи, австрали хоёр эр найзууд болжээ. Энэ талаар “Daily Mail”-д мэдээлжээ.
Британийн иргэн 24 настай Льюис Анвин, Австралийн иргэн 20 настай Аарон Пейн нар тархины нэг талыг нь авах мэс ажилбарт орсон хүмүүс юм. Тэд хэдэн жилийн өмнө интернэтээр танилцсан ч саяхан Льюис анх удаа Австралид гэр бүлийнхэнтэйгээ очиж, Аароны амьдардаг фермд долоо хоносон байна.
Аарон бага залуудаа унаж татах хүнд хэлбэрийн өвчтэй байсан. Өдөрт 100 гаруй удаа унаж татдаг тэрбээр унах тоолондоо толгойгоо гэмтээчихнэ гээд байнга дуулга өмсөж явдаг байв. Харин зүүн тархийг нь авснаас хойш унаж татах нь зогссон ч унших чадвар, баруун нүдний хараа нь үгүй болжээ. Мөн биеийн баруун хэсэг нь суларчээ. Гэсэн ч тэр ийм мэс засалд орсондоо харамсдаггүй.
Льюис биеийн зүүн хагас нь байнга татвалздагаас болж баруун тархиа авахуулжээ. Мэс заслын улмаас зүг чигийн баримжаа нь эрс муудсан байна. Тэрбээр мэс заслаас хойш зургаан жил болж байгаа хэдий ч үдээсээ үдэж чадахгүй болжээ. Харин Аароныг бодвол хараа нь хэвийн бөгөөд уншиж чаддаг гэнэ.
Аарон, Льюис нар уулзаад хоорондоо ижил төстэй зүйл олон байгааг анзаарчээ. “Тэр лаазыг яг над шиг онгойлгодог юм билээ” хэмээн Льюис хэлжээ.