Парист болж буй үер улам нэмэгдэж байна. Сена мөрний усны түвшин алгуурхан нэмэгдсээр даваа гарагийн өглөө энгийн үеэсээ 5.95 метрээр дээшилжээ.
Энэ талаар Францын нийслэлийн захиргаанаас мэдээлсэн байна. Парисын бизнес эрхлэгчид, хотын иргэд Сена мөрний үерийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлж, даатгалд хандаж эхэлсэн байна. Даатгагчид 2016 оны үерээр 1.4 тэрбум еврогийн хохирол учирсан гэж байсан билээ.
Парист 2 дугаар сарын 5-ныг хүртэл хотын төвийн метроны долоон станцыг хаасан байна. Мөн 1500 хүнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс гадна 1400 айл цахилгаангүй, 700 айл хийхгүй болжээ.