Өмнөговь аймгийн нутаг Даланзадгад сумын зургадугаар багт айлын гэр шатаж, 3-5 насны хоёр хүүхдийн амь нас эрсдэх шахжээ. Золоор тус сумын иргэн Тайжууд овгийн Цэнд-Очирын Батцолмон нь шатаж байгаа гэрээс хүүхдүүдийн амь насыг аварч, галыг унтраасан байна.
Ц.Батцолмон нь галын аюулаас бага насны хүүхдүүдийг аврахдаа өөрийн амь насыг үл хайхран биедээ түлэгдэлт авсан бөгөөд хүүхдүүд ч мөн түлэгдэлттэйгээр Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж байгаа аж. Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Цэнд-Очирын Батцолмонд тус Цагдаагийн газрын хамт олноос талархал илэрхийлэв. Мөн иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдүүдээ харж асрах хүнгүйгээр гэртээ орхихгүй байхыг анхааруулж байна.