Хүн бүр амьдралдаа таагүй асуудалтай учирдаг. Зарим нь хамраа хугалж, нуруугаа гэмтээж байхад зарим нь шалбархай төдийхнөөр өнгөрдөг нь азтай. Харин Бразилийн иргэн Родриго Алвесийн асуудлыг жирийн хүн ойлгохооргүй хэцүү.
“Амьд Кен” нэрээрээ алдаршсан Родриго Алвес саяхан хавиргаа авахуулсан хамгийн анхны эр хүнээр тодорсон. Харин одоо түүний бэлхүүсний тойрог ердөө 60 см болжээ.
Энэ залуу авахуулсан хайртай хэдэн хавиргаа шилэн саванд хийгээд АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх гэтэл гааль дээр саатуулагджээ.
Тэрбээр онгоцонд шилэн савтай орж болохгүй нь гэж гомдоллосон нь дотор нь байсан хэдэн хавиргатай нь холбоотой байж. Үүнээс болж тэрбээр энэ үнэт зүйлсээ хил дээр орхиод Нью-Йорк орохоос өөр аргагүй болжээ. Гэхдээ үүгээр асуудал дууссангүй.
“Амьд Кен” одоо корсет зүүхгүйгээр явж чадахгүй болсон. Тэр корсетгүй л бол шууд нуруугаараа хугараад уначихна.
Харин энэ бол өнөөх гааль дээр саатуулагдсан хэдэн хавирга нь.