“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ хар тамхины хэрэгт холбогджээ

“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ хар тамхины хэрэгт холбогдсон байна. Тэрбээр мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Хүүхэд залууст  сайн үйлс, хийж байгаа үйлдэлээрээ  үлгэр дууриалал болох ёстой урлаг соёлынхон  хар тамхины хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай. Өмнө нь “Дижитал” хамтлагийн дуучин  Баавар буюу Ш.Батбаяр, “GUYS” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал нар холбогдож байв.

Хар тамхи бол үндэстний хамгийн том аюул. Энэ аймшигт зүйлийн хэрэглээ тархвал улс орон нийгэм, эдийн засаг, хүн амын өсөлт, эрүүл мэнд гээд бүх талаараа доройтон, улмаар үндэстэн устах ч магадлалтай. Монголчууд энэ аюулаас өөрсдийгөө хол хэмээн эндүүрсээр өнөөдрийг хүрлээ.  Олны танил эрхмүүд, дуучид хар тамхины гэмт хэрэгт холбогдож, мэдээллийн хэрэгслээр шуугидаг ч яг ямар ял шийтгэл авсан нь огт дуулддаггүй. Тэнсэн харгалзах ял төдийгөөр л “толгойгоо илүүлсэн” нь ч бий. Мөн урлагийн томоохон арга хэмжээнүүдэд залуус олноороо хар тамхи татаж байсан дуулиан ч гарч байсан. Олон хүн энэ сэдвийг хөндөхөд “Америкт ч ийм байдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч гуравхан сая хүнтэй, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсад үүн шиг хэрэггүй зүйл үгүй.

 

3 thoughts on ““Мотив” хамтлагийн дуучин Жижгээ хар тамхины хэрэгт холбогджээ

  1. unshigch 2018-01-29 12:17 at 12:17

    “Харанга” хамтлагийн дуучин Төрийн соёрхолт СГЗ Б.Лхагвасүрэн-Hen be

    Хариулах
    1. НЭЭРЭН ТИЙМ БАЙНА ШҮҮ 2018-01-29 12:36 at 12:36

      БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН ГУАЙ ЧИНЬ ЮУН ХАРАНГА ХАМТЛАГТ ДУУЛАХ НЬ БАЙТУГАЙ СОЛОНГОСТ ХОРТ ХАВДРАА ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА Ш ДЭЭ. УТААТ ТАМХИТАЙ УНАГАН НАСНААСАА НӨХӨРЛӨЖ ЯВАА Ч ХАР ТАМХИТАЙ ХАА ХАМААГҮЙ БАЙХ ШҮҮ, АРАЙ МУУХАЙ ГҮТГЭЖ ЭЭ. НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ. НИЙТЛЭЛИЙГ ТАРААСАН “zaluu.com”-ООР ЭМЧИЛГЭЭНИЙХ НЬ ЗАРДЛЫГ ГҮЙЦЭЭЖ ТӨЛҮҮЛБЭЛ ТААРНА.

      Хариулах
  2. МОТИВ Ч ДЭЭ, ИЧМЭЭР ДАМШИГУУД 2018-01-29 12:25 at 12:25

    ГАВЪЯАТ ЛХАГВАА МААНЬ ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ УРИАЛГА ГАРГАЖ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ БАЙХ ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ ЯАХ АРГАГҮЙ МӨН ДӨӨ. СҮҮЛИЙН ҮЕИЙН ДУУНУУД НЬ ҮНЭХЭЭР ИД ҮЕДЭЭ БАЙГАА БИШИРМЭЭР АГУУ ДУУЧИН ГЭДГИЙГ НЬ ХАРУУЛЖ БАЙГАА ШҮҮ. ХҮЛЭЭЛТ, ШҮҮДЭР ЦЭЦЭГ, ЗАМД ГАРЪЯ, ҮГҮЙЛЭН САНАНА, МАНАН, МОРИН ХУУР, САР ШИГ ХОЛ НУТАГ, АМЬДРАЛ, ЭРЧҮҮД, СОНГОЛТ, УУЧИЛ ХАЙРТ МИНЬ, ХАЙРТАЙ, ҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ…ГЭЭД Л СОНСООД Л БАЙМААР

    Хариулах

unshigch-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн