“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч энэ удаа өлсгөлөн, ядуурлаас салахад туслахад ашгийн төлөө бус төсөлд оролцохоох шийджээ.

Энэ төслийн гол зорилго нь хүнд ширүүн нөхцөлд амьдрах чадвартай шинэ үүлдрийн үхэр гаргаж авах юм. Энэ үхэр нь халууныг амархан тэсвэрлэж, сүү сайн өгдгөөс гадна хүчтэй, тэсвэр тэвчээртэй байх ёстой. Ингэхийн тулд үхрийн онцгой эс зохион бүтээхээр төлөвлөж байна. Төслийн зохиогчид европ үхрийг африк үхэртэй хээлтүүлэх хүсэлтэй байгаа гэнэ.

Энэхүү шинэ үхэр нь Африк тивд нүүрлэсэн өлсгөлөнтэй тэмцэхэд асар их үр нөлөөтэй гэж үзэж байна. Африкийн амьтдын тэсвэр тэвчээр, хүчийг европ үүдрийн ашиг шим сайтай хослуулбал сүүний гарц 4 дахин нэмэгдэнэ.

Дашрамд сонирхуулахад Гейтсийн хөрөнгө өнөөдөр 72,5 тэрбум доллар байна. Хэдийгээр тэр үүнээс илүү орлоготой байх ёстой ч ашгийн бус төсөлд оролцож, сайн үйлсийн аян байнга өрнүүлдэг билээ.

By updown

3 thoughts on “Билл Гейтс төгс үхэр зохион бүтээнэ”
  1. МОНГОЫН ХАРАНХУЙЧУУД ЯМАР ИХ КОМЭЭНТ БИЧНЭ ВЭ? БУСДЫГ ХАРДАЖ АТГАГ САНААНДАА БАЧУУРАН СУУХ ХООРОНД ЧИНЬ БУСАД ҮНДЭСТНҮҮД ХӨГЖЛӨӨРӨӨ ТАСРААД ЯВЧИХЛАА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн