Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Монголд эмчлүүлэх эсэхээ шийднэ
2018-01-28 11:14

Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдарын гуравдугаар зэргийн оноштойгоор энэ сарын 12-нд мэс засалд орсон. Тэрбээр долоон цагийн хүнд хагалгааг амжилттай давсан. Одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа юм.
Их найрагч Б.Лхагвасүрэн ирэх долоо хоногоос Монголдоо химийн эмчилгээгээ хийлгэх үү, БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх юм байна.