Монголын уран бүтээлчид өнөөдөр АНУ-ын Колорадо муж, Денвер хотод жил бүр уламжлан зохион байгуулагддаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээнд цаг хугацаа сэдэвт бүтээлээрээ өрсөлдөж байна. Энэ сарын 29-н хүртэл үргэлжлэх уг тэмцээн маргааш шилдэгийг шалгаруулах аж. Зургаа дахь жилдээ оролцож буй манай уран бүтээлчидээс эх орноо төлөөлөн хоёр баг бүтээлээ танилцуулж байгаа юм. эмцээнд 12 орны 16 баг тамирчид оролцож байна.
Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын хоёр баг хамтдаа “Artist choise awards” шагнал хүртэж багийн төрөлд III байр эзэлсэн юм.