Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд найрамдах Польш Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендааг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, нүүрсний уурхайн шинэ технологи-экологийн, эрчим хүчний түлшний чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар, Варшав хотуудын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг дурдаад “Польшийн талтай сайжруулсан түлшний үйлдвэрлэл дээр хамтран ажиллахад бэлэн. Хэрэв манай комданиудтай тохиролцоод, хамтран ажиллах бол ирэх жилийн халаалтын улирал эхлэхээс өмнө энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Түүнчлэн Хог нийслэлийн хог хаягдлаас эрчим хүч гаргах, хог хаягдлыг ангилал зэрэг асуудлаар Польшийн компанитай хамтарч ажиллах, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар ярилцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн