Манай улс банк санхүүгийн тогтолцооны хувьд иргэдэд тийм ч таатай орчин бүрдүүлж чаддаггүй гэдгийг иргэдийн санал бодлоос илхэн харж болно. Саяхан олон нийтийн сүлжээнд нэгэн хэрэглэгч Голомт банкны талаар шүүмжлэл бичжээ.
Түүний бичсэнийг уншвал үнэхээр л банкны үйл ажиллагаанд гомдол мэдүүлмээр л юм байна даа. Тухайн иргэн ийн бичжээ.
За Golomt Bank минь ёстой уучлаарай. Хэрэглэгчийн өнцгөөс саналаа хэлэхгүй бол болшгүй нь.
Голомт банкны зээлийн ажилтнуудын ур чадвар, харилцаа маш сайн, чадварлаг учраас байрны лизинг, машины зээл, бизнесийн зээл бараг л бүгдийг нь Голомтоос авдаг билээ. Баярлалаа та бүхэндээ. ГЭВЧ!!!
Миний бодлоор Голомт банк хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, банкны ёсзүй болон бизнесийн өрсөлдөөнд шударга бус байдал гаргаж байна гэж үзэж байна.
1. Autoland гэж машин борлуулалтын компани байгуулж иргэд хоорондоо машинаа худалдах ажлыг энэ компаниар хүчээр дамжуулдаг бөгөөд тэр нь юу ч хийлгүйгээр, 2 иргэн тохиролцоод ирсэн наймаанд зуучилсан нэр зүүж худалдагч талаас үнийн дүнгийн 1.9% шимтгэж шулдаг
2. Mandal Daatgal гэж даатгалын компани дэргэдээ байгуулж бүх зээлийг уг даатгалаар даатгуулахыг хүчээр шаарддаг. Өөр даатгалын компанид даатгуулахыг нь хориглож байна. За яахав, даатгал хэрэгтэй гэж бодоод даатгуулъя гэвч Мандал даатгал нь үнэн бүтэхгүй газар байна.
2.1. Би автомашинаа Мандал даатгалд даатгуулаад осолдож нөхөн төлбөр авах гэхэд ажлын #10 хоногийн дотор шийдвэрлэнэ гээд таг! Өмнө нь би #Хаан_Даатгал гэж газар даатгуулж байсан бөгөөд тэр газар хохирлыг өдөрт нь шийдээд маргааш нь өгчдөг байсан.
ОДОО БҮР ХАМГИЙН ЗЭВҮҮН НЬ МАНДАЛ ДААТГАЛД ОРОН СУУЦАА ДААТГУУЛАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЧИНЬ НЭМНЭ ГЭЖ СҮРДҮҮЛСЭН МЕССЕЖ ИРЭХ БОЛЛОО. ЗАСГИЙН ГАЗРААР ДАМЖИЖ ОЛГОГДСОН ЖИЛИЙН 8%-Г МААНЬ ӨӨРИЙНХ НЬ ДААТГАЛД ДААТГУУЛСАНГҮЙ ГЭЖ ХҮҮГ НЬ НЭМНЭ ГЭЖ ДАРАМТАЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ??
Golomt Bank Энэ асуудлаа шийдэхгүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах болно шүү
Эх сурвалж: https://www.dorgio.mn/p/84855
9 comments
Төмөр замын Варьете чуулгын байранд байдаг Голомт банкны салбарт нэг өндөр, хөх костютай, бүдүүлэг ажилтан байна лээ. Коридорт явж байхад нь дөхөж очоод жирийн асуулт тавихад дуугарах ч үгүй гээдийгээд яваад өгч байсан. Худлаа гэвэл камерт нь байх л ёстой. Өөр ямар ч банкны ажилтнууд миний асуултанд зохих хариу өгдөг байсан. Тэрнээс хойш Голомт руу очихоо больсон. Надад элдэв зорилго, муу санаа алга. зүгээр л танай тэр өндөр шар залуу үнэн дээрэнгүй, бүдүүлэг байсан шүү.
Энэ даатгалынхан гэж зүгээр л хүн шулж амьдардаг нөхдүүд байхийн . Хичнээн жил машинаа даатгасан нэртэй зүгээр мөнгө төлөв. Одоо тэр байрны даатгал бол үнэхээр илүү зүйл байшин нураад унчивал эд нар төлнө гэж байхгүй ээ . Нийгмийн даатгал бол бас л луйварийн шинжтэй байгууллага шүүдээ үнэндээ.
Энэ арилжааны банкны эдийн засагч нар зээлээ яаж судлахаараа 1 сараас дээш болдог байнаа бүр ойлгохгүйн арай гэж зээл олгох болхоороо одоо танд хэдэн төгрөг байна тоолуул гэсэн байгаан гүй нээрээ арай ч дээ ямар цэцэрлэгийн хүүхэдтэй харьцаж байгаа биш хэдэн он бэ одоо эдийн засагч нартаа анхааруулж байвал таарна\
Зүгээр луйвар ш дээ. Даатгал гэдэг. Голомт хогийн банк даа. Дампуурвал таарна
Капитал” банк бас иймэрхүү зүйл ярьж суусан.Өөрсөд нь даатгал хийлгэхгүй бол автоматаар 8%ийн зээл нь энгийн зээлд /24%/ д шилжинэ гэж байгаан.
Даатгуулж яах юм сүйрлээ гэхэд талыг нь өгвөл их юм хичнээн их мөнгө даатгалд төлж байгаа билээ шулаач нар тэгснээс даатгал төлөхгүй байсан нь дээр,
Энэ талаар хаана хандах ёстой вэ? Надад бас яг ийм мессеж ирсэн
өөр бусад банкууд дээр ч ийм асуудал байгаа шүү арай дэндэнээ даатгал сайн дурынх баймаар…………….
Мандал даатгалын эзэн залуу Голомтод дарга болсон юм биш үү…