Жуллиан Ассанж чимээгүйхэн үхэж байна

“WikiLeaks”-ийг үүсгэн байгуулагч Жуллиан Ассанж байнга байшинд хориотой байх нь бие болоод сэтгэцэд аюултай гэж эмч нар мэдэгдсэнийг The Guardian  дамжуулжээ.

Ассанж таван жил гаруйн хугацаанд наранд гарч алхаагүй, гадаад орчинд нэвтрээгүй. Энэ нь түүний эрүүл мэндэд маш их хор хохиролтой. Цаашид энэ байдал үргэлжилбэл Жуллиан Ассанжийн эрүүл мэнд ноцтой муудаж, үхэлд ч хүргэж мэдэх юм гэжээ.

Тэрбээр 2012 онд орогнол хүсч Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд ирснээсээ хойш гадагш огт гараагүй юм. Харин дэлхийн хэвлэлүүдээр түүнийг Эквадор улсын иргэншил авч, паспорттой болсон гэж мэдээлж байсан билээ.

One thought on “Жуллиан Ассанж чимээгүйхэн үхэж байна

  1. Чагнаа 2018-01-27 16:54 at 16:54

    Ядахдаа элчингийн хашаанд гардаг байлгүй дээ…

    Хариулах

Чагнаа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн