“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, 90 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс нь АНУ-даа төдийгүй дэлхийн хамгийн баян хүний нэгд тооцогддог билээ.

Тиймээс дэлхийн хамгийн баян хүн энгийн нэгэн байшинд амьдардаг гэж бодоод ч хэрэггүй. Тэрбээр Мединадаа Xanadu 2.0. хэмээх нэртэй эдлэн барих барилгын ажилд 7 жилийн турш 63 сая доллар зарцуулсан байна. Байшин нь 6000 гаруй м.кв талбайтай. Том төдийгүй байж болох бүхий л төрлийн өндөр технологиор тоноглогджээ.

Барилгын ажилд 500 жилийн настай калифорни жодоо модноос 1000 гаруй шоо метрийг ашигласан байна. Энэ байшинг барихад 300 гаруй ажилчин, 100 гаруй цахилгаанчин ажилласан гэдэг.

Өнөөдөр энэхүү барилгын нийт өртөг 123 сая доллараар үнэлэгдэж байна. Гейтс энэ эдлэнг 1988 онд 2 сая доллараар авсан. Үл хөдлөх хөрөнгийн татвартаа жил бүр ойролцоогоор 1 сая орчим доллар төлдөг гэнэ.

Өндөр технологийн мэдрэгч системийн ачаар эдлэнд ирсэн зочид өрөөний гэрэлтүүлэг, халуун хүйтнийг тохируулж болдог. Зочдод гэрийн тэр чигт нь удирдаж болох удирдлага өгдөг байна. Ханын цаасны цаана нуусан өсгөгчний ачаар зочид нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход сонсож байсан дуу нь дагадаг.

Энэ байшин дулааны зардлаа хэмнэхийн тулд эргэн тойрны байгалийг ашигладаг аж. Xanadu 2.0 эдлэн эргэн тойрны нөхцөл байдалд тохируулан өрөөнүүдийн хэмийг өөрчилж байхаар зохион бүтээгдсэн.

Урлагийн бүтээлийг нэг товчлуур дараад л өөрчилж болно. Байшингийн энд тэндгүй байрлуулсан 80 мянган долларын үнэтэй компьютер дэлгэц нь янз бүрийн зураг, гэрэл зургийг үзүүлдэг. Эдгээр төхөөрөмжинд 150 мянган долларын өртөгтэй мэдээлэл хадгалагдаж буй.

Усан бассейны дэргэд усан доорх хөгжмийн системтэй. Бассейн нь 1200 м.кв талбайтай энэхүү хүрэн өнгийн тусдаа барилгын дэргэд байдаг. Шилэн ханан дотор сэлж, дээд терраст гарч болно. Байшинд мөн дөрвөн шүршүүр, хоёр угаалгын онгоц бүхий хувцас солих өрөө бий.

Байшинд 6 метрийн өндөр таазтай, үсэрдэг тавцантай өрөө ч бий. Энэхүү тавцан хэр том нь тодорхойгүй ч энгийн нэгэн уйтгартай дасгал хөдөлгөөн хийснээс илүү хөгжилтэй гэдэг нь ойлгомжтой. Харин дасгал хөдөлгөөний тухай ярихад байшинд 762 м.кв талбайтай, саунтай, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тусдаа хувцас солих өрөөтэй спортоор хичээллэх танхим бий.

Зочид хүлээн авах заал нь асар том, 200 хүнийг нэг дор хүлээн авах чадвартай. 700 м.кв талбайтай зааланд 150 хүний оройн зоог барих ширээ, коктейль үдэшлэг буюу босоо хүлээн авалт зохион байгуулах 200 орчим хүний талбайтай. Заалны нэг хананд цагаан чулуугаар урласан камин зуух байхад нөгөө хананд нь 6,7 метрийн өргөнтэй асар том дэлгэц байх жишээтэй.

Гейтсийн байшин нийт 24 угаалгын өрөөтэйгөөс 10 гаруй нь асар том угаалгын онгоцтой.

Билл Гейтсийн эдлэнд зургаан гал тогоо бий. Ямар ч хүлээн авалтад бэлэн байх ажилчидтайгаас гадна байшингийнхаа энд тэнд таруу байрласнаараа онцлогтой.

Билл Гейтсийн асар том номын санд 30 гаруй сая доллар төлж байж авсан гар бичмэл бий. Энэ бол XVI зуунд Леонардо да Винчигийн бичсэн Лестерийн хууль. Үүнийг тэрбээр 1994 онд 30,8 сая доллараар худалдан авсан юм. Номын сан нь бөмбөрцөг хэлбэрийн оройтой бөгөөд нууц хоёр шүүгээтэй. Номын сангийн таазан дээр нь “Агуу Гэтсби” романаас авсан ишлэл байдаг ажээ.

Тав тухтай зөөлөн суудалтай, 20 хүн багтах хэмжээний гэрийн кинотеатртай.

 

Харин энэ эдлэнд байшин барихын тулд өмнө нь байсан байшинг нь ачааны онгоцон дээр гаргажээ.

Зочдод зориулагдсан байшинг гол байртайгаа адил өндөр технологийн ухаалаг төхөөрөмжүүдээр тоногложээ. Зочдын байшинг туршилт болгож, гол байшингаасаа өмнө барьсан гэдэг.

Билл Гейтсийн гараашуудад 23 машин байрлах зайтай. Гараашууд нь эдлэнгийн энд тэнд байрлана. Нэг нь бетон, зэвэрдэггүй гангаар хийсэн газар доорх агуйн үүрэгтэй.

Билл Гейтст хайртай ганц мод бий. Энэ модыг нь хоногийн 24 цаг харуул хамгаалалттай байдаг аж. 40 жилийн настай энэхүү агч мод байшингийнх нь ойролцоо замаас холгүйхэн ургадаг. Модыг компьютерийн тусламжтайгаар удирдаж, усгүй болмогц шууд автоматаар усалдаг байна.

Эдлэнд мөн хиймэл горхи байдаг. энд яргай загас, тэнгисийн хулд загас идээшнэ. Голын эрэг дээр жил бүр Карибын арлуудаас элс зөөвөрлөж авчирдаг байна.

By updown

5 thoughts on “Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшинтай танилц”
  1. Argagyi delxiin bayan xynii baishin baina daa Gexdee Bill Gates engiin saixan daruuxan enerengyi uxaantai xyn shyy Ene xyn shig nexertei bolox yumsan

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн