Баабар ингэж өгүүлэв буюу агуу ихийн “солиорол”

Ард түмэн нийтээрээ солиордог гэх гарчиг бүхий нийтлэлийг хэдхэн цагийн өмнө олж уншлаа. Тус нийтлэлийг бичсэн эзэн нь биотехнологич Баабар гуай.

Тэр бээр нийтлэлдээ Хитлерийн Герман, Японы милитаризм, Оросын социалист хувьсгал, Маогийн үеийн хятад, Уго Чавесын засаглалд итгэсэн ард түмнийг нийтээрээ “солиорсон” хэмээн тодорхойлжээ.

Түүнийхээр бол Япон, Герман ер нь ямар ч улс үндэстний байлдан дагуулал, аян дайн нь солиорол болж таарах нь. Үндэс угсаагаа мандуулж, хүчирхэгжих гэсэн тэдний хүслийг “солиорол” хэмээн тодорхойлсон хэрэг л дээ. Баабар эрхмийн “солиорол” гэж тодорхойлоод буй энэхүү үзэгдлийг Л.Н.Гумилев “пассионар шинж” хэмээн тодорхойлсон нь бий.

Тус онол ёсоор угсаатан үүсэх, хөгжих, устах үйл явдал нь байгалийн үзэгдэл бөгөөд аливаа угсаатан дотор хувийнхаа амьдрал, өөрийнхөө аз жаргалыг үл тоомсорлож, илүү том зорилгод өөрийгөө зориулах хүсэлтэй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн юм бүхэнтэй зөрчилдөн, туйлын зорилгодоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг “пасионарность” шинж гэж тодорхойлжээ. Товчхондоо эрчим хүч нь бүрэлдэж, хөгжиж цэцэглэсэн улс үндэстэн тэсрэн гарч бусад үндэстнийг байлдан дагуулдаг тухай онол юм. Энэ бол хүн төрөлхтний түүхийн зүй тогтол бөгөөд үндэс угсаа, улс гүрнээ хүчирхэгжүүлэн бусад улс түмнийг ноёрхох гэсэн улс үндэстэн бүхнийг солиорсон гэж үзэх хэрэг үү?

Ксерск армиа удирдан Афин руу довтлоход, Их Александр байлдан дагуулалтаа эхлүүлэхэд, Чингис хаан их гүрнээ байгуулахад, Еврейчүүд нэгдсэн улсаа байгуулахаар тэмцэж байсан нь түүнийхээр бүгд солиорол байж.

Эсвэл эрхэм нийтлэлч маань бүтэлгүй болсон байлдан дагуулагчдын ард түмнийг л солиорсон гэж үзээд байна уу? Хэрэв тийм бол учир дутагдалтай агаад дэндүү гэнэн гоомой дүгнэлт болох нь нь дамжиггүй юм.

Гэвч түүний өгүүлэх гэсэн гол санаа нь “ард түмний солиорсон”-д бус ард түмэн нэгдсэн үзэл санаатай байх, үндэсний үзэл бүр цаашлаад эх оронч үзлийг үгүйсгэх гээд байгаа нь илт. Энэ нь түүний “Гитлер герман үндэстнийг жаргаана гэсэн, түүнийг Вэрсалийн гэрээгээр доромжлогдсон гэх Герман орон тосон авлаа. Муссолини Италийг хүчирхэг болгоно гэсэн, түүнийг мафиудын зөрчилдөөнд туйлдсан Итали орон хүлээн авлаа. Мао Хятадыг шинэ жаргалтай замд оруулна гэсэн, олон жилийн иргэний дайнд залхсан Хятад гүрэн баярлан угтлаа. Японы милитаристууд улс орноо Азийг захирагч болгоно гэсэн, тэднийг ядуу хаалттай улсыг нь нүдэн дээр хүчирхэгжүүлсэн шинэчлэлд бялуурсан Япон улс хөөр болон дэмжив. Чааваас ард түмнээ толгой дараалан баяжуулна гэсэн, түүнийг Засгийн газартаа хорссон Вэнэсүэл орон дэмжин оройдоо заллаа” хэмээсэн өч төчнөөн цулуулсан жишээнээс нь тодорхой болж байна.

Үүний оронд эх оронч үзэл бол фашист үзэл гээд л шулуухан бичиж чадахгүй юунд хулганаад байгаа юм бол гэсэн бодол төрөхөөр байна. Ямар ч ард түмэн сайн сайхан амьдралын төлөө үзэл бодол, үйлдлээрээ нэгдэн нягтархыг хичээдэг. Ард түмний энэхүү гэгээн хүслийг солиорол хэмээн томьёолох нь өөрөө аугаа ихийн солиоролд автсан хүнээс гарах үг гэлтэй.

Эрхэм нийтлэлч маань эх оронч үзэл, ард түмний нэгдсэн ухамсар, оюун санааг үгүйсгэж, байж болохгүй зүйл хэмээн бичсэн нь анх удаа биш юм. 2008 онд Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг хэмээх нийтлэлдээ “адгийн шаарын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэх санааг тусгасан байна. Ингэхдээ тэр бээр “тодрох гэсэн эх орончид яс юман дээрээ хамгийн эх оронч бус хүмүүс байдаг. Үүнийг агуу Толстой ажиглаад “адгийн шаар арга мухардахаараа эх оронсог” гэсэн байна гэжээ.

Гэвч үнэн чанартаа адгийн шааруудын хоргодох сүүлчийн газар (Patriotism is the last refuge of a scoundrel) хэмээх үгийг Толстой бус Сэмюл Жонсон 1775 оны дөрөвдүгээр сарын 7-ны орой нэгэн том хүлээн авалт дээр улстөрч Эдмунд Бёркэд хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгийн мөн чанар нь адгийн шаарууд эх орончийн дүрд тоглодог бус ямар ч адгийн хүнд эх орноо гэх үзэл байх ёстой. Эс бөгөөс тэр бол хүн бус адгуус хэмээх санааг агуулж байжээ.

Гэвч хожим түүний үгийг неолибералистууд эсрэгээр нь ухуулж ирсэн төдийгүй эрхэм нийтлэлч маань ч түүний алдарт эшлэлийн утгыг гуйвуулаад, бүр булаан авч Л.Толстойд тохоосон нь даанч хачирхалтай. Эрхэм нийтлэлч маань Л.Толстой энэхүү үгийг хэлсэн хэмээн андуурав уу? Эсхүл зорилготойгоор үзэл санаандаа тааруулан засварлав уу? Марксизмын онол И.В.Сталинаар дамжин зүсээ хувирган орж ирсэн шиг Сэмюл Жонсоны “Эх оронч үзэл адгийн шааруудын хоргодох эцсийн газар” гэсэн үг неолибералчдын лоозонгоор дамжин утгаа хувирган бидний дунд орж иржээ. Сэюмл Жонсон эх оронч үзлийн эсрэг бус тус үзлийг дэмжигч байсныг түүний 1774 онд Их Британийн сонгогчдод хандаж бичсэн The Patriot эсээнээс нь тодорхой харж болно.

Цөөн тоот үндэстэн оршин тогтнохын тулд үндэсний үзэл, эх оронч үзэлтэй байх хэрэгтэй. 8 сая хүнтэй Израиль улс 400 сая гаруй Арабуудын эсрэг сөрөн зогсож байгаа нь, дэлхийн хоёрдугаар дайны үед 3 сая хүнтэй Финляндууд ЗХУ-ыг сөрөн зогсож ялалт байгуулсан нь нэгдсэн нэг үзэл, санаа итгэл үнэмшилтэй байснаас тэр.

Гэтэл юуны учир Баабар гуай эх оронч үзэл, үндэсний үзлийг ийн хялайн харна вэ? Юуны учир монголчуудын, дэлхийн улс түмний үзэл санааны нэгдлийг үгүйсгэнэ вэ?

Өнөөдөр бидэнд үндэсний үзэл, эх оронч сэтгэл хамгаас хэрэгтэй байна шүү дээ, Баабар гуай.

Түүхч С.Ууганбаяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

7 thoughts on “Баабар ингэж өгүүлэв буюу агуу ихийн “солиорол”

  1. зочин 2018-01-24 10:33 at 10:33

    Ард түмэн нийтээрээ Бээжингийн олимпоор Түвшинбаярын ялалтад хөөрөн баярлан бахдаа биздээ. Тиймээ Монголчууд нийтээрээ сэтгэл зүйн хувьд өөрчлөгдөж байсан нь зөндөө л байсан шүүдээ. Би зөвхөн Баабарыг унших гэж Өдрийн сонинг захиалдаг. Баабар Монгол доо үзэгдэл СОР ХҮН

    Хариулах
  2. Нэргүй 2018-01-24 12:04 at 12:04

    Baabar bol hyatadiin ard tumnii duu hooloi bolson sod huu n yum.

    Хариулах
  3. Battulgiin aranshind 2018-01-24 12:07 at 12:07

    Yahav dee.Baabar maani niigemd bolj baigaa ul buteh taliin yum mash iheer niigmiin suljeend tarj ter hereer zaluukiig toorogduulj baigaad l buhimdaj bichee bizdee.Er ni tusgaar uls baij hogjie gevel ‘ard tumnii hegdsen uhamsartai bolgojzorison zorilgoodoo negen uzuult setgeleer l haduulah shaardlagati.Bur niigmiin zahialga ch gej boloh baih. Getel ‘Mongol yalna” gesen uriataigaar garch irsen eronhiilogchoo oilgohgui l bolood baigaa shuu. Tsagaan saraa neg saihan temdeglj bayaralchihaad margaashnaas ni Ih hurlaa taraa, tsaashlaad zasgaa unagah yum yarisan.Ene zorilgoo bieluulehiig mashid iheer ergelzej duurguudeer yavj hoorhii uhaan sanaa ni budilsan tetgevriin hogshchuudiig turhirch baina.Odoo tsaash ni urgeljluuleed hodoo oron nutgaar hiih yum baih aa.Songogdohdoo hoorhii gene zaluusiin moroodliig bieluuleh yum yam yarij odriin hoolnii mongoor sanaliig ni hudaldaj avch hussen suudaldaa hurev.Odoo yu huseed baigaa ni oilgomjgui. Adr tumnee deedelsen, ih shudrag tsarailaad yaridagch achir deeree uildel ni ard tumen gehees iluutei huviin husel sonirhol ni davaad l baina daa. Mongol ulsiin irgediig hoorond ni taltsuulj hulgaich luivarchin, unench shudraga geh mer asuud;laar taltsuulj hargaralduulj taraaj butargah ni ulsiin hogjil,ard tumenii aj amidrald yamarch tohioldold ashiggui ee. Harin Battulga bolood tuunii toiron hureelegchid bol hamgiin ashigtai baih.Yaagaad gevel ard tuniig uimej baih hoorond ni hussen ed horogoo uneguiduulj avah nuuts sonirhol yavaad baih shig.!!! Humuusee bitgii l huurtaarai!!!Hagarch butarsnaar hojij baisan tuuh baihgui sh dee. Tegeed ch sain,muu niilj baij hunii niigem togtogdog bololtoi.Onoodiig hurtel ene yariad baigaa shig tsever niigem oldoogui l bainaa. Battulaga min ee

    Хариулах
  4. soliot 2018-01-24 12:18 at 12:18

    Baabariin helj bichij baigaag hezeech oilgoe gej bodoj baigaagui humuus olon baidag bololtoi tedend u ch heleed nemerguidee ene hunii bodoj setgehed hurehed muusain orkuudad ene nas n hureltsehguiee

    Хариулах
  5. зочин 2018-01-24 12:36 at 12:36

    яахав дээ Баабар гэгч энэ хүний буруу ч биш Нас ахих тусам жаахан Ном уншдаг хүн иймэрхүү Их мэдэгч болж Өөрсөө нь өөр Ухаантан байхгүй гэдэг бодол тээж тэгээд түүндээ хэт их автаж Ухаантны дүрд тоглох гэж аяглаж байдаг л нэгэн, Энэ бас Сэтгэцийн өвчины нэг хэлбэр юмдаа Нас ахих тусам улам л сонин сонин ярьж бичих болно доо хөөрхий

    Хариулах
  6. Зочин 2018-01-24 15:04 at 15:04

    Баабар өөрөө хувь хүний хувьд нэг их аятайхан нийтэд таалагдахаар хүн биш л дээ. Гэхдээ бичсэнийг нь заавал уншиж сонирхож байхуйц нийтлэлч мөн шүү.

    Хариулах
  7. Нэргүй 2018-01-30 14:26 at 14:26

    өөрийн өчүүнхэн эрх ашгийн төлөө эх орон,эхнэр хүүхэд, эцэг эхээ ч зарж чадах хүн

    Хариулах

Battulgiin aranshind-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн