Уул уурхай хайгуулчин хятадын хүрээгүй газар Монголд үнэндээ үгүй болжээ. Тэднийг нутгийн монголчууд тогтоож дийлэхгүй байна. Яагаад гэвэл, Монголын төрийн эрхийг гатаа авсан хүмүүс нутгийн монголчуудын эрх ашиг, Монголын газар нутаг, байгаль орчныг гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хятадуудад найр тавих болжээ. Монголын дарга нарт өгдөг юм аа өгсөн хятадууд ёстой даварч байна гэдгийг нутгийн иргэд харамсан мэдээлж байна. Тухайлбал, Дорнодын Тамсагийн нефтийн сав газар өдгөө хятадуудын мэдэлд орж, Халх голын 500 мянган га газар ХАА-н чөлөөт бүс нэрээр монголчуудын мэдлээс гарах дээрээ тулаад буй асуудлыг иргэд мэдээлдэг. Гэвч Монголын төр олигтой арга хэмжээ авахгүй байсаар байдал улам мууджээ.
Тэгвэл, хятадууд Монгол нутгийн гүнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болов. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын их хэмжээний газар нутагт хятадууд нефт, мөнгөний ордын хайгуул хийж, нутгийн иргэдтэй зөрчилдсөн бөгөөд нутгийн иргэд болон ТББ арай ядан тогтоож байна. Өвөрхангай аймгийн иргэдийн мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны үед Төгрөг сумын нутагт Хятад компанийн хятад ажилчид, хүнд техниктэйгээ орж ирж, нутаг орны газар бэлчээрийг сүйтгэж эхэлсэн бөгөөд нутгаа хамгаалсан малчдыг “Та нар биднийг ажиллуулах ёстой. Засгийн газраас хийлгэж байгаа ажлыг та нар зогсоох эрх байхгүй” гэжээ. Үүгээр зогсохгүй хятадууд “Энэ нутагт чинь Манжийн үед манай нутаг байсан” гэж тохуурхсан байна.
Гэхдээ хятадууд уул уурхайгаас гадна Монгол Улсын хөдөө аймгуудад хөрөнгө оруулах нэрээр махны бизнесийг гартаа авч эхэлсэн мэдээ дуулдаад эхлэв. Өөрөөр хэлбэл, тэд Монголын нутгаар хэрэн тэнэж явах биш, бүр тухлан байр сууриа олох эхлэл тавигдаж байна. Хятадын ийм нэг хөрөнгө оруулалтын талаар Zindaa.mn сайтад мэдээлжээ. Уг сайтад мэдээлснээр, Өвөрхангай аймагт өдөрт 1000 бог, 200 бод мал нядлах хүчин чадал бүхий үйлдвэрийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Ливэй Индастри” ХХК, орон нутгийн өмчит “Өв-Эко Мийт” ХХК-иуд хамтран байгуулжээ. Гэхдээ үйлдвэрийн ихэнх хувьцаа буюу 51 хувийг Хятадын “Монгол Ливэй Индастри” ХХК эзэмших юм.
Хятадууд ийм махны үйлдвэрүүдийг Монголын бүх аймагт байгуулна гэсэн мэдээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын махны бизнес, цаашилбал Монголын мал хятадуудын мэдэлд орох нь.
Ийнхүү хятадууд Монгол нутгийн өнцөг булан бүрт байр сууриа эзэлж байна. Гэвч хятадын компаниудын энэ үйлдлийг өөгшүүлж, газар нутгаа найр тавьж, тэднийг хамгаалж байгаа хүмүүс нь Монголын өнөөгийн засаг төрийн эрхэнд гарсан МАНАН-ын олиграхууд юм.
Эх сурвалж: gashuun.mn
3 comments
Hudlaa um bichee boliochee
tegsen ch yah ve de mongolchuud ni gadagshaa yavsan hoino tur tiim bodlogotoi bna shde
Эх орондоо эзэн сууж бүтээн байгуулж чадахгүй архи гудраад, чингэс гэж хоосон цээжээ дэлдээд, бид ядуурч ядарж үхлээ гээд улсаас тэтгэмж аваад, юуч хийхгүй худлаа улс төржөөд, нэгнийхээ хийж байгаа юмийг аль болох дарамталж гацаагаад байдаг тэнэг үхэр монголчуудаа үүнийг монголоор хохь чинь гэдэг юм. Арчаагүй залхуу байвал чинийч гэрт суугаад авгай хүүхдийг чинь эзэмдээд суух цаг мөдгүй байгааг анхаар. Нүдээ нээгээд өвгө дээдсий минь холч ухаалга, мэргэн санаануудийг амьдралдаа тусгаж ухаалга хөдөлмөрч бай.