Ойрын өдрүүдэд чөмөг царцам хүйтэн байгаа ч орон нутагт гол мөрний ус мөстөж, аюулгүй хэмжээнд хүрч амжаагүй байна. Өчигдөр Мөрөнгөөс Ханхын чиглэлд зорчиж явсан 11 хүнтэй фургон машин Хөвсгөл далайд осолджээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна. Тус хотод Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн залуу багш нар тэмцээнд оролцоод буцаж явах замдаа ийнхүү амь насаа алдах шахжээ. Тэдний зорчиж явсан фургон машин нь нуурын гүнд орсон тул татаж авах боломжгүй болсон аж.
Энэ сарын 11-нд бага насны дөрвөн хүүхэд зорчиж явсан Nissan Pulsar маркийн автомашин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар Орхон голд осолдсон бол өмнө нь Хагийн нууранд УАЗ 69 маркийн автомашин осолдож, дөрвөн хүн зорчиж явсаны хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тиймээс иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, аль болох зорчих, бага насны хүүхдээ тоглуулахгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байгаа юм.