2018-01-19 13:171min04

Яруу найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ

nobela

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр  Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд ярилцаж байна.

Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ”2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо дэвшүүлнэ үү” гэсэн албан ёсны захидал нэгдүгээр сарын ихээр ирсэн аж. Шведийн Нобелийн хороонд Д.Урианхай гуайн холбогдох бичиг баримтыг илгээхээр бэлтгэж байна. Зөвхөн нэр дэвшүүлэх талаар яригдаж байгаа. бөгөөд албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа аж.