Аризонагийн марафоны оролцогч гүйлтийн тэмцээнд түрүүлэхийн тулд бие засах газарт нуугдаж байгаад тойргоо өнгөрүүлжээ. Энэ талаар “Across the Years” марафоны “Facebook” хуудсанд мэдээлсэн байна.

Уралдааны дүрмээр бол ялагч нь тодорхой хугацаанд бусдаас олон километр туулсан хүн тодордог уламжлалтай. Гэтэл гүйлтийн уралдааны нэг оролцогч Келли Эгню энэ дүрмийг зөрчиж, гарааны хэсэгт долоон минут тутамд алхсан бол харагдаж, зохион байгуулагчдад дараагийн тойргоо хийсэн мэт болохыг хичээжээ. Энэ үед Эгнюг цааш гүйсэн гэж бодох бөгөөд оролцогч бие засах газарт ороод тайван алхаж ороод долоон минутын дараа энэ үйл явцаа дахин давтах юм.

Гэвч зохион байгуулагчид үүнийг гадарлаж, түүний араас мөрджээ. Ингээд оролцогч эрийг барьж, тэмцээнээс хөөсөн байна. Үүнээс гадна түүний өмнөх бүх амжилтыг эргэн харахаар болжээ. Учир нь тэр 48 цагийн гүйлтийн аварга болж байсан юм. Ингээд шалгаж үзтэл тэр 48 цагийн гүйлтэд 55 миль туулсан гэсэн ч ердөө л 41 миль туулсан болж таарсан байна.

Ингээд Келли гүйлтийн уралдаанд орох эрхийг нь бүрмөсөн зогсоосон байна.

By updown

One thought on “Бие засах газарт нуугдаад марафоны ялагч болжээ”
  1. наад хэл найруулгаа анхаараач, ойлгохгүй байна, гадаад хүмүүс бичсэн юм уу хаашаа юм

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн