Энэтхэг улс “Агни-5” тив алгасагч баллистик пуужингаа дахин амжилттай туршлаа. Энэ талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Нирмалы Ситараман мэдэгдсэн байна.
Тэрбээр “Бид цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөх чадвартай Agni-V пуужингаа өнөөдөр амжилттай хөөргөлөө” хэмээсэн байна. Пуужинг тус улсын зүүн хэсэгт орших Одиш мужийн эргээс холгүйхэн орших Абдул-Калам арал дээрээс хөөргөсөн байна.
Энэ бол амжилттай болсон тав дахь туршилт юм. Хатуу түлшээр ажилладаг, гурван шатлалт энэхүү пуужин нь нэг тонн жинтэй цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөж, тойрог замд гаргах хүчин чадалтай. Энэхүү пуужинг гаргахад Энэтхэг улс 480 сая ам.доллар зарцуулсан юм.
5 comments
МОНГОЛЧУУД БИД ЯАГААД ПУУЖИНТАЙ БОЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ.УРАН БАЙНА БУСАД БҮХ ХЭРЭГТЭЙ ЭЛЕМЕНТҮҮД БАЙНА.ЭХЛЭЭД ТИВ АЛГАСАГЧ ХЭРЭГГҮЙ.ЕРДӨӨ НЭГ МЯНГАН КМ НИСДЭГ БАЙХАД Л БОЛНО Ш ДЭЭ.БИДЭНД ЭХ ОРНОО БАТЛАН ХАМГААЛАХАД ЦЭРЭГ БИШ ПУУЖИН ХЭРЭГТЭЙ.
Баллистик,пуужинтай боллоо гээд Хойд Солонгосыг үзэн ядаад дайн хийнэ гэж солиордог АНУ Энэтхэгийн далай руу баахан хөлөг онгоц илгээж цэргийн сургуулилт хийх байх гэж хүлээж байна.Хэрвээ тэгэхгүй бол АНУ хоёр нүүр гаргаж бага буурай орныг дээрэлхэж байгаа гэдгээ нотлох болно.
Gag-n shuuh deer ene talaar material burduuleed ochih yumu 2-laa hehe
Hiih hun baihgui baina shde. Japan-ii hiimel daguuld heseg yum daichaad tiv algasdag puujin hiitsen yum shig boon yum bolj baihad.
Сайн байна. Энэтхэг хүчирхэг байхад бидэнд ашигтай. Монголчууд төртэй улс юм бол бидэнд мэдэгдэхгүй нэг бодлого байдаг байлгүй дээ. байдаг л гэж найдъя.