Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сургууль, цэцэрлэг, гэрт ууц чанахыг хориглов – updown.mn

Сургууль, цэцэрлэг, гэрт ууц чанахыг хориглов

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан сар дөхөж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэг, гэрт ууц чанасан тохиолдолд тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50 мянган төгрөгөөр торгох санамж бичиг гаргалаа. Тус санамж бичигт

“Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж, жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байна. Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрхи хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Ингэхээр сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц чанасан тохиолдолд, тэр нь “баригдвал” торгуулахаар болж байгаа юм байна. Харин хувь хүмүүсийг яах нь тодорхойгүй байна.

One thought on “Сургууль, цэцэрлэг, гэрт ууц чанахыг хориглов

  1. Нэргүй 2018-01-18 01:02 at 01:02

    tegeed xaana ve

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн