18 нас хүртэлээ 60 машин хулгайлсан М гэх этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрбээр гурван жилийн өмнө Б, Э нартай хамтран Баянгол, Чингэлтэй,, Сонгинохайрхайн, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутадг дэвсгэрээс 28 удаагийн үйлдэлээр “Хьюндай”, “Аксент₮, “Верна”, “Соната”, “Старикс”, “Микро”, “Хонда” “Чэйзэр” зэрэг автомашиныг түлхүүр тааруулан хулгайлсан байдаг. Эдгээрийг задалж борлуулан мөнгө олдог байсан аж. Ээж нь архины хамааралтай учир түүнд анхаарал тавьдаггүй болохоор буруу замаар олсон мөнгөө PC тоглоомын газарт зарцуулдаг байжээ.
Мөрдөн байцаалтын явцад М гэх хүү бусдад 98 сая төгрөгийн хохирол учруулж, маш олон тооны түлхүүр хувилж, ашигладаг байсан нь тогтоогджээ. Тухайн үед насанд хүрээгүй гэх шалтгаанаар батлан даалтад гарсан байна. Гэсэн ч 2014 оноос хойш түүний 28 удаагийн үйлдэл 60 болж өссөн нь энэ аж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар үйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар орлогын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдлаар эргүүгийн хэрэг үүсгэж 5-12 жил хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байна.
1 comment
Ийм дайсанг устгасан нь дээрдээ Засрахгүй