Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Берлинчүүд энэ пүүзний төлөө хонон өнжин дугаарлаж байна – updown.mn

Берлинчүүд энэ пүүзний төлөө хонон өнжин дугаарлаж байна

“Adidas Originals” метроны суудалтай адилхан зураг бүхий хээ хуартай пүүз гаргажээ. Берлиний нийтийн тээврийн системийн 90 жилийн ойг зориулан гаргасан энэ пүүзийг худалдан авахаар асар урт дараалал үүссэн байна. Хүмүүс хамгийн гол нь гутлын зурганд бус, дотор нь оёсон нийтийн тээврийн тасалбарын төлөө ийнхүү дугаарлаж байгаа аж.

Бүтэн жил нийтийн тээврээр үйлчлүүлэх тасалбартай энэхүү өвөрмөц пүүзийг авахын тулд берлинчүүд хоёр дэлгүүрийн өмнө урт дараалал үүсгэж, цас, хүйтнийг ч ажралгүй хонож байна. Энд нийт 500 хос гутал худалдах хязгаарлалт заажээ.

Худалдаа энэ сарын 16-ны мягмар гарагаас эхэлсэн байна. Гэтэл шөнө 550 орчим хүн ирж зогссоны зарим нь амралтын өдрөөс эхлэн дугаарласан гэнэ. Иргэд хүлээхдээ жижигхэн майхан хүртэл барьжээ.

Тэгвэл цөөн тоогоор худалдаалагдах энэ пүүз юугаараа берлинчүүдийг ийнхүү татах болов? Хэргийн гол учир нь нийтийн тээврийн бүтэн жилийн тасалбартай пүүз 180 еврогийн үнэтэй. Харин Берлиний иргэд нийтийн тээврийн ийм тасалбар энгийн үед авбал 761 евро төлнө. Энэ тасалбар 2018 оныг дуустал метро, трамвай, автобус, уурын тэргэнд үйлчлэх аж. Хамгийн гол нь нийтийн тээврийн зорчигч энэ пүүзийг гартаа барих, эсвэл уут саванд хийснээр тасалбар үйлчлэхгүй, заавал өмсөж байж үйлчлэх юм байна.

“Гутал ч дажгүй л дээ. Гэхдээ надад тасалбар нь илүү сонирхол татаж байна” хэмэн 18 настай Сара бүсгүй хэлжээ.

One thought on “Берлинчүүд энэ пүүзний төлөө хонон өнжин дугаарлаж байна

  1. varane 2018-01-17 13:43 at 13:43

    Энэ пүүзнээс нэгийг монголд эсвэл хятадад авчираад хэдэн мянгаар хийгээд буцаагаад германд гаргавал ч баяжих юм байна.

    Хариулах

varane-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн