Азийн олон улсын кино наадам Г.Жигжидсүрэн найруулагчийг онцолжээ

Энэ сарын 30-нд Францын Везуль хотод  23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадамд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болсон.Тус наадам манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн онцлон урьжээ.

Түүний найруулсан “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлийг дэлхий дахинд сурталчилан таниулах юм байна. Түүнчлэн тус кино наадмын удирдаач , урлаг судлаач Бастиан Мересонне Монголын 250 гаруй киноноос “Монгол хүү”, “Норжмаагийн зам”, “Сэрэлт”, “Аман хуур”, “Говийн зэрэглээ”, “Солонгын таван өнгө”, “Гарьд Магнай”, “Сүүдэр”, “Аргамжаа”, “Хүсэл шунал” зэрэг шилдэг киног толилуулахаар шийдвэрлэжээ.

One thought on “Азийн олон улсын кино наадам Г.Жигжидсүрэн найруулагчийг онцолжээ

  1. вв 2018-01-17 11:35 at 11:35

    Улсынх нь нэрийг буруу бичсэн бна_ Швейцарь улсад Монгол киноны наадам болно_

    Хариулах

вв-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн