Их Британийн ханхүү Харри өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр сүй тавьснаа зарласан. Харин одоо дэлхий нийт Британийн хааны удмын хүү, жүжигчин бүсгүй хоёрын хуримыг тэсэн ядан хүлээж байна. Зарим хэвлэлээр Меганыг Кейт Миддлтон шиг Диана гүнжийн нэг титмийг зүүж эхэлнэ гэж үзэж байв.
Тэгвэл 36 настай жүжигчин бүсгүй хуримаас өмнө гэр бүлийн сангийн чимэглэлтэйгээр олны өмнө гарч ирэх хориотой. Хааны гэр бүлийн дотоод дүрэмд зааснаар гэрлээгүй эмэгтэй титэм өмсөх эрхгүй байдаг аж.
Кейт Миддлтоны хувьд ханхүү Уильямын хууль ёсны нөхөр. Тиймээс үе үе Диана гүнжийн үнэт эдлэлийг зүүн гарч ирдэг. Кембрижийн гүнгийн ахайтан ёслолын оройн зоогт Уильям, Харри нарын ээжийн зүүж байсан тансаг гоёл чимэглэлтэй үе үе гарч ирдэг билээ.
Энэ талаар хатан хааны ёс зүйн шинжээч Грант Харольд “Бриллиант, титмийг өдөр бүр зүүдэггүй. Үүнээс гадна тэдгээрийг зөвхөн гэрлэсэн эмэгтэйчүүд л зүүдэг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь эргэн тойрныхонд нөхөртэй, зүрх сэтгэлийг нь эзэлсэн хүн байгаа гэдгийг үзүүлэх статус, бэлгэ тэмдэг юм” хэмээн мэдэгджээ.
Ийм шалтгаанаар Меган албан ёсоор гэрлэснийхээ дараа л хатан хааны үнэт эдлэлүүдээс зүүж болох юм байна.