Үндэсний үйлдвэрлэгч тодотголтой “Витафит” компаний тухай тус компанид ажиллаж байсан нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Витафит” группын хашаанд хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа хийсэн нууц бичлэгээ ил болгон оруулсан байна.
Энэхүү бичлэгнээс та бүхэн хугацаа нь дууссан 4 төрлийн жүүснүүдийг хэрхэн яаж кодыг нь сольж буйг харж болно. Хэрэглэгчид чанарын шаардлага хангаагүй хичнээн хувийн сахартай ундаа жүүсэн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг энэхүү бичлэгт бичсэн байна.
https://youtu.be/iTjCY61XVWs
ЗҮГЭЭР Л ӨНӨӨ ШӨНДӨӨ АМЖААД ТҮМ ТҮГЭЭ, ХУУЛБАРЛАЖ АВААД ДАХИН ТҮГЭЭ: 4 жилийн өмнө би утсаар ярьж байгаа мэт “Байна уу, Байна уу…” гэсээр утсаа барьж яван, Витафит группын хашаанд хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа хийсэн нууц бичлэгээ сая сэргээж авлаа.
– Бичлэг хийж явахдаа хараад үнэхээр цочирдсон, ямар газар ямар хүмүүс (зарим нэг цөөн тооны)-тэй ажиллаад байгаагаа үнэхээр гайхсан. БИЧЛЭГТ: Витафит группын цөөн тооны хүмүүс амралтын өдрөөр буюу 2014-12-13-ны өдөр үйлдвэр дотроо бусад ажилчдаас нууцаар хэрхэн 2014 оны 7-н сарын 30-нд хугацаа нь дууссан Bio брэндийн 4 төрлийн жүүсийг 2015 оны 3 сарын 1-ээр (1-р гэх ч хожим Улсын Их Дэлгүүрийн Номинд харахад 2015-3-2 гэсэн байсан, мөн ажилчдад өгсөн жүүснүүд дээр мөн 2015-3-2 гэсэн байсан) хугацаа нь дууссахаар огноог нь зассан кодлох гэж байгааг баримтжуулсан дүрс гарна.
Энэ бичлэгээ би өөрөө хийсэн бөгөөд өөрийн нүдээрээ энэхүү үйлдлийг харсан, амралтын өдрөөр мэргэжилтнүүд хариуцлагатай жижүүрээр гарч байсан бөгөөд тус өдөр миний ээлж байсан юм. Би үйлдвэрүүдээр явж юу болж хийгдэж байгаатай танилцах ёстой байсан болохоор олж мэдсэн. Харин тус өдрөөс хойш хэд хоногийн дараа энэхүү ундаануудаас болон бусад төрлийн ундаануудаас групын ажилчдад (ойролцоогоор 700 хүн байх) цалинд нь суутгал хийн тараасан. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг дахин хугацаа дуусаагүй мэтээр кодлохыг ЭНЭ БАЙДЛЫГ мэдснээр би Витафит группэд ажиллаж байгаагаараа бахархдаг байсан бол больж өнөөдрийг хүртэл тийм солих шийдвэрүүдийг гаргаж байсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага тооцуулах ёстой гэсэн бодлоо нийгэмд түгээмээр санагдсаар ирлээ.
Энэхүү мэдээллийн дагуу холбогдох газарт нь хэн ч гомдол гаргаж болно. Хуулж аваад YouTube дээр цацаж болно, ямар ч сонин мэдээллээр цацаж болно. Бичлэг хийсэн, ярьсан яриа маань үнэн гэдгээ хаана ч хэлэхэд би бэлэн. Өмнө айдаг л байлаа харин бидний олон Монголчууд зөв зүйлээ өмөөрөхтэйгээ болсоон, маш олон хүмүүс элдэв төрлийн өвчин (хугацаа нь дууссан түхий эдээр хийсэн, үйлдвэрлэснээс хойш хугацаа нь дууссан хүнснээс болсон байх)-өөс болж зовж шаналж, хорвоогоос зүй бусаар одож байгаад гүнээ харамсаж байна. Хажуугаар нь эмчлүүлье гэхээр нөгөө төсвөөс нь хумслагчид, улсын орлогыг нь нуун дарагчид, төлөвлөгөөнөөс их орлого оллоо гээд төсвөөс урамшуулал нэрээр мөнгө нугаслагчид нь бүгд төсөв санхүүгээ эрүүл мэндийн байгууллагуудад нь олигтой тавихгүй, тавьсангаас нь хусна. Бүр болиод хувиараа эмчлүүлье гэхээр банк нь өндөр хүүтэй л мөнгө зээлүүлнэ. Аргагүй шүү дээ тэд, яагаад тэд ийм их өндөр хүүтэй болсон бэ гэхээр ТӨР НЬ ӨӨРИЙНХӨӨ ӨНДӨР ЗАРЛАГАА САНХҮҮЖҮҮЛЭХИЙН ТУЛД ӨНДӨР ХҮҮ АМЛААД (БОДЛОГЫН ХҮҮ ГЭГЧ) АРД ТҮМНИЙ УРДУУР ОРЖ ЗЭЭЛЖ АВААД ШАВАР ХААГААД БАЙНА. Төр нь хэтэрсэн их төсвийн алдагдалгүй байсан бол банкууд ард түмэн, компаниуддаа л зээлээ олгох гээд шалдаа буучихсан аймар бага зээлийн хүү амлаад л гүйгээд ирээд байхгүй юу. Жамбалдоржийн Батбилэг Утас:80996847
Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч ажиллуулж байгаа ажиллуулж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, энэ групптэй тодорхой байдлаар Монголд хамааралтай ажиллаж байгаа олон улсын брэнд PepsiCo (pepsi, lipton tea) анхааралдаа авах буйзаа.
Ард түмэн хичнээн хувийн сахартай ундаа жүүсэн бүтээгдэхүүн хэр их хэрэглэж байгаагаа анзаарч харалдаа .
1 comment
Та яаралтай тусламж хүсч байна уу?
SKYLITE LENDING AGENCY нь
Та биднээс зээл авах найдвартай газар юм
хувь хүн, төрийн байгууллага,
олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог
3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан
Засгийн газар.
Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү.
Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй.
1. NAME ……….
2. ЖЕСТЕР ……….
3. AGE ……….
4. ХУУДАСНААС ……….
5. Улс ……….
6. Ажлын байр ……….
7. CREDIT AMOUNT ……….
8. Зээлийн гэрээ ……….
ТАЙЛБАР – Шаардлага 20 жил хүртэл
ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: –
SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM