Бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдсон МУСГЗ, Олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэгийн биеийн байдал муудаж, батлан даалтад гарсан байна. Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гадуур байцаагдаж байгаа аж. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ.

Түүнийг  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс  Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрийг сонсоод байсан юм.

Өдгөө 74 настай олны танил, олон улсын тоймч Б.Дашзэвэг долоон настай бяцхан охиныг хүчирхийлэхийг завдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гараад байв.  Тэрбээр Олон жил саахалт явсан, нэгнийгээ сайн таньдаг, хааяа нийлж сархад хүртдэг хөрш өвгөнийдөө ач охиноо дагуулан очсон нь анхаарал татжээ. Хөршийнх нь анхаарал хэсэг суларч, нэгмэдэхэд Б.Дашзэвэг болон ач охин нь алга болсныг анзаарсан гэнэ. Ингээд ач охиноо хайж яваад Б.Дашзэвэг өөрийнхөө болон охины өмдийг шувталчихсан байхыг харж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр энэ хэрэг олон нийтэд ил болсон. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Шадивланд гарсан юм.

By updown

2 thoughts on “МУСГЗ Б.Дашзэвэгийн бие муудаж, гадуур байцаалт өгч байна”
  1. shuuh prokuruud ard tumniig alagchlan ylgavarlan uzdeg ni negent il bna jiriin huniig baitsaaltiin ywtsad bie ni muudsan ch gaduur gargaj baitsaadaggui sh dee ene bol bodit une

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн