Хүн үхлийн дараа юу болдог бол хэмээн олон зууны турш бодож, шаналсаар ирсэн. Олон зууны туршид эрдэмтэд энэхүү оньсогыг таах гэж оролдож, этгээд сонин таамаглалууд дэвшүүлэх болсон билээ. Тэгвэл өнөө үед эрдэмтэд үхлийн дараа хүн юу мэдэрдэг болохыг тайлжээ.
Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. Хэрвээ үхэл гэгч зүйл байгаагүй бол амьдрал ч гэж байхгүй биз ээ. Үхлийн тухай асуудал олон салбарын эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн. Биологи, теологи, физик, химийн салбарынхан хүн үхсэний дараа ухамсарт юу болдог талаар тайлбарлахыг хичээдэг.
Эмч нар зүрх зогсож, цусны эргэлт саарснаар хүний бие агшин зуур ажиллахаа болих үеийг үхэл гэж үздэг. Тархины эсүүд мөхөж эхэлдэг ч үүнд клиник үхлээс хойш хоёр цагийн хугацаа шаардагддаг. Тэгвэл энэ хоёр цагийн хугацаанд юу болдог вэ?
Нью-Йоркийн их сргуулийн дэргэдэх “Langone” анагаахын сургуулийн эрдэмтдийн баталж буйгаар хүн өөрийгөө өнгөрснийг ойлгож, орчин тойронд юу болж байгааг бүрэн мэдэрдэг гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар үхсэний дараа хүмүүсийн бодож байгаагаас арай өөр зүйл болдог байна. Клиник үхлээс хойших хэсэг хугацаанд тархи ажиллаж байдаг болохоор орчин тойронд юу болж байгааг тухайн хүн мэдэрсээр байдаг. Профессор Парниа түүнчлэн тэмдэглэхдээ үхсэн хүн өөрийнхөө биеийг хяналтгүй болсныг мэдэрч, түүндээ хоригдсоноо анзаарч байдаг гэнэ. Жишээ болгож, клиник үхлийн дараа гайхалтайгаар амьд гарсан хүмүүсийн жишээг авч үзсэн байна. Тэд бүр өөрсдийг нь үхсэний дараа эмч нарын ярьсан яриаг хүртэл давтан хэлж байв.
1 comment
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна.
http://StartWeeklyJob.com/?userid=104574
Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө
1.Нэвтрэх нэр өгнө
2. 4-н оронтой нууц үг
3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно
4. Mongolia гэж бичнэ
5. Өөрийн нэрээ бичээрэй
Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг