Энэ сарын 7-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг дуудлагаар очиж жирэмсэн эхэд хагалгаа хийн эх, нярайн амь насыг аварчээ.
Жирэмсэн ээжид хүндрэл өгсөний улмаас эх, ургийн амь насыг яаралтай аврах шаардлагатай, аймгийн төв рүү авч явъя гэхэд цаг алдах байсан тул газар дээр нь яаралтай хагалгаа хийсэн байна. Хагалгаа амжилттай болж, эх амаржиж, 1800 грамм жинтэй, охин мэндэлсэн байна. Одоо эх, нярай аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.