Өчигдөр (2018.01.11) Дорнод аймгийн Дашбалбар суманд таван хүн техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл ууж гүн хордлогонд оржээ. Тэдний нэг нь амиа алдсан бол гурав нь сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж эхэлжээ. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэн ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
1 comment
uher mongolchuud