ЕХ:Ерөнхийлөгч Х.Баттулгад цаазын ялыг сэргээх саналаа эргэн харахыг мэдэгдэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Хуульзүй дотоод хэргийн яаманд хандан хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт цаазын ялыг дахин сэргээх санал гаргасан. Үүнтэй холбогдуулан Европын холбооноос дүгнэлт, мэдэгдэл гаргажээ. Үүнд,
“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хуульзүй дотоод хэргийн яаманд хандан “хүүхдийн эсрэг гэмт хэрэгт цаазын ялыг дахин сэргээх” тухай албан ёсны санал дэвшүүлсэнд бид ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.
Европын холбооны зүгээс Монголын эрх баригчдад хандан цаазын ял нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулж байна. Цаазын ял нь хүмүүнлэг бус, асуудлыг улам дордуулдгаас гадна, хуульзүйн хүрээнд буцааж болшгүй онц ноцтой алдаануудыг бий болгодог. Цаашилбал цаазын ялыг дахин нэвтрүүлэх арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий Ассамлеэн 62/149, 63/168, 67/176, тоот тогтоолуудыг зөрчиж байна. Эдгээр тогтоолд цаазын ялыг хориглосон бүс нутгуудын талаар дурдсан байдаг.
Цаазын ялыг дахин сэргээх арга хэмжээ нь томоохон хэмжээний ухралт хийсэн үйл явдал бөгөөд Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно.
Цаазын ялыг дахин сэргээх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын нэмэлт хоёрдугаар Протоколыгш көрчиж бйа на. ЕХ-ын зүгээс 2017 оны 11-р сард МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэр энэ талаар дурдаж, санаа зовниж байгаагаа мэдэгдсэн. Нөхцөл байдал цааш үргэлжилбэл, ЕХ-ны зүгээс Монгол Улсын “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-ийн дагуу хүлээсэн үүргийг хуулийн хүрээнд дахин харж үзэх шаардлага тулгарч байна. Улмаар Монгол Улс “ХЕС”-д багтах эсэхийг дүгнэх болно.
Эцэст нь, Монгол Улсыг энэхүү шийдвэрээ буцааж, бидний санаачилсан “Шаналал үгүй Худалдаа” Олон Улсын Холбоонд нэгдэн ажиллахыг хүсч байна. Энэхүү уриа нь аливаа зовлон, шаналлын үрдүнд бий болсон бараа, таваарыг худалдаанд оролцуулахгүй байх санаачилга бөгөөд Монгол Улс цаазын ялгүй орон тул энэ холбоонд нэгдэн орсон байгаа. Хэрэв цаазын ялыг сэргээвэл Монгол Улсын хувьд энэ үүргээс мөн чөлөөлөгдөх болно” гэжээ.