Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн албан хаагчид Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг шалгаж байна. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газараас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл бий болж байгаа юм.
Хуулинд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлггүй агнасан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Зөрчил гаргасан эмч нар мөрдөн байцаалт өгөхөөс татгалзаж “мэс засал хийж байна” гэх тайлбар өгч байгаа гэнэ.
5 comments
Хууль бүх хүнд. Тэгш үйлчлэх ёстой эндхийн эмч нарыг хүнд сурталтай гэдэг шүү
huuliin daguu shiid
Эхлээд баавгай агнадаг Номтоо шалгачих
dabarsan hobshnuud be
БӨӨСӨНД ХУТГА ГЭДЭГ ШИГ НОВШНУУД СҮРТЭЙ Ш ДЭЭ. ОЛОН НИЙТЭД ЗАРЛАЖ СҮРЖИГНЭХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР САНААТАЙ ТАВЬДАГ БАЙНА АА??? ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ЯАХ ГЭЖ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙЖ БАЙГААГ БИЧМЭЭР ЮМ