Говь-Алтай аймагт Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тус аймгийг Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулжээ.
Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болсон байна. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.