Пёнчан өвлийн Олимпийг тохиолдуулан Өмнөд Солонгосын засаг захиргаанаас аль ч төрлийн визийг хугацаа нь дуусч байгааг харгалзалгүйгээр дахин 30 хоногоор сунгахаар болжээ. Энэ талаар www.hikorea.go.kr сайтад мэдээлжээ.
Хэрвээ та визээ сунгуулахыг хүсвэл Цагаачлалын албан дээр гадаад паспорт, онгоцны билет болон Олимпийн тоглолтын тасалбарыг эх хувиар авч очих хэрэгтэй юм байна.
Энэ удаагийн өвлийн Олимпод монгол тамирчид 02 дугаар сарын 10, 11, 13-нд Cross Country Skiing төрөлд оролцоно. Монгол тамирчдын оролцох төрлийн тасалбар 20.000-70.000 воны хоорондын ханштай байгаа гэнэ.