Тасалгааны хэмд байгаа аяга усанд цайны нэг халбага цэвэр зөгийн бал хийж, хутгаад, хонуул. Ингэснээр та 3%-ийн зөгийн балны уусмал буюу “Зөгийн балтай ус” бэлтгэж байгаа юм. Биед түргэн шимэгддэг энэ ус нь найрлагаараа хүний цусны сийвэнтэй адилхан. Энэ ус биеийг эсийн түвшинд цэвэрлэдэг байна.
Өглөө өлөн элгэн дээрээ уу
Нэг аяга ийм усыг өглөө шууд, нэг амьсгаагаар ууна. Энэ эмчилгээг дор хаяж 6 сар үргэлжлүүлэх хэрэгтэй.
Давуу тал:
Бөөр цэвэрлэнэ. Бөөрийг нян, вирус, мөөгөнцөрт эсэргүүцэх чадвартай болгоно.
Хоол боловсруулах замд сайн. Зөгийн балтай ус нь бидний хоол боловсруулах эрхтэнд амьдардаг шимэгчидтэй тэмцдэг. Ингэснээр гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангана гэсэн үг.
Жин бууруулахад ашигтай. Хэрвээ та турахыг хүсч байвал урьд орой нь бэлтгэсэн 1,5 литр зөгийн балтай усыг өдөр бүр оройн 11 цагаас өмнө уух хэрэгтэй. Энэ ус нь хоол боловсруулах замыг цэвэрлэж, үйл ажиллагааг нь сайжруулахын зэрэгцээ хортой цэр, салстыг биеэс зайлуулдаг. Үүнийг зөв хооллолт, фитнесстэй хослуулбал илүүдэл жингээсээ салж чадна.
Арьсанд идэвхтэй тэжээл өгнө. Өмнөх орой нь бэлтгэсэн уснаасаа багахныг авч халаан нүүр, хүзүү, цээж хэсгээ норгоорой. Үүнийг тогтмол хийснээр цусны эргэлт сайжирч, арьсны эсэнд идэвхтэй тэжээл болдог.
Нүүр гараа угаасны дараа бүлээн усаар арьсаа чийглэх хэрэгтэй. Энэ эмчилгээний дүнд арьс эрүүлжиж, уян зөөлөн, булбарай болно.