Бамбай булчирхай өвдөж эхэлбэл жин нэмэх аюултай байдаг. Хэрэв зохих хэмжээний даавар ялгаруулахаа боливол гипотиреоз үүснэ. Аль ч хүйсний хүмүүст ийм асуудал үүсэх магадлал байдаг ч 50-аас дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг аж. Хэрэв бамба булчирхайны үйл ажиллагаа доголдсон бол витамин, минерал, антиоксидантаар баялаг шүүс бэлтгэн хэрэглэхийг зөвлөе. Энэ шүүс нь гипотиреоз эмчлэх, метаболизмыг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд шүүсийг хэрхэн бэлдэх вэ?
Орц:
цэвэр ус (шүүсэн) – 1,5 литр
цангисын шүүс – стаканы дөрөвний нэг орчим
апельсины шүүс – тал стакан
нимбэгийн эсвэл киви шүүс – тал стакан
шинэ цагаан гаа – 4-5 см орчим
нунтаг корица – 1 цайны халбага
кокосын масло -1 хоолны халбага
задийн самар (нунтаг) – 1 чимх
Усаа гал дээр тавьж буцалмагц корица, цагаан гаа, задийн самар хийнэ. Зөөлөн гал дээр 2-3 минут буцалгаж хөргөнө. Дээр нь нимбэгийн эсвэл кивийн шүүс нэмнэ. Дараа нь апельсины шүүс, ус, бүлээн кокосын масло хийж сайн хутгана. Энэ холимгийг өдрийн турш бүлээнээр нь хэрэглэнэ. Нэг удаад 150 мл байхад хангалттай, мөн хөргөгчинд хадгалж болно. Энэ ундааг 15 өдөр уугаад 7 өдөр амарна.
Ашиг тус:
Апельсины шүүс – С витаминаар баялаг, бие махбодийн олон процесст нэн шаардлагатай.
Нимбэг – эмчилгээнд маш чухал шүүс бөгөөд цусыг шүлтлэг болгож, бие организмаас хортой бодисууд гадагшлахад тустай.
Кокосын масло – бамбай булчирхайд, ялангуяа гипотиреозод нэн зохистой. Учир нь бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг.
Корица – глюкозын түвшнийг хянаж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.
Задийн самар – сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.