Шинэ оны өмнөхөн Шанхай хотод амиа алдсан монгол охиныг амиа хорлосон гэж тус хотын цагдаа нар мэдэгдлээ. Тус хот дахь их сургуулийн эдийн засаг, менежментийн Антай коллежид суралцаж байсан 21 настай, Болдбаатарын Маралмаа нь өндрөөс унасан болох нь тогтоогджээ. Эцэг эх нь мөрдөн байцаалтын явц, дүгнэлттэй танилцаж эсэргүүцэх зүйлгүй хэмээн гарын үсэг зурсан байна.
Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтэд охин өндрөөс унаснаас олон яс нь хугарснаас гадна зүүн бугуйндаа сорвитой байснаар өөр шарх сорви байхгүй гэж бичсэн байжээ. Мөн цусанд нь согтууруулах ундаа үл ялиг илэрсэн гэжээ.
Тэрээр 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхайн их сургуульд сурч байсан аж. Шанхай хотын цагдаагийн газар охины үхэлтэй холбоотой дуудлагыг 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд авсан байна. Тус хотын цагдаагийн газараас энэ хэргийн талаар 2018 оны нэгдүгээр сарын 2-нд тус улс дахь Монгол Улсын элчин сайдын яаманд мэдэгдсэн юм. Хэргийг мөрдөн шалгахад цагдаагийн ажилтнууд элчин сайдын яамны ажилтнууд болон охины эцэг эхээс туслалцаа авсан байна.
4 comments
ХУЖАА ЗАЛУУТАЙ ЯВАЛДДАГ ГИЧИЙ БАЙСАН ДААА, ТЭНД НЬ БУЛЧИХ
энэ сэтгэгдэл бичсэн хүн ямар муухай хүн бэ хужаагаас дор
1 yanhan l biz dee china d ugaasaa mongol huuhnuud uur um hiideggui sh te
Uchrii ni medehgui bj eldeveer heldeg muuhai mongolchuud. eej aaviin hairtai ohin, sain huuhed bsan yum shuu. Um sain amgalan boltugai.