УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр БОАЖЯ-наас “Цэвэр агаар” санг татан буулгаж, 3.4 тэрбумд Эрүү үүсгэн шалгагдаж байгааг хэлэв.
Улсын төсвөөс өнгөрсөн 119 тэрбум 779 сая төгрөгийг утаанд “залгиулсан бол олон улсын хөрөнгө оруулалтаар 87 тэрбум 185 сая төгрөг зарцуулжээ. Үүний 147 тэрбум нь 2012-2016 онд зарцуулагдсан бөгөөд энэ мөнгөөр 175 мянган зуух тараажээ.