2018-01-11 12:141min00

Хоёроос дээш бүртгэлтэй хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан олголтыг өгөхгүй

barimt

2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно. Татварын ерөнхий газар  хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй хэрэглэгчийн НӨАТ-ын буцаалтыг шилжүүлэх боломжгүй гэж мэдээлэв. Зарим иргэн нууц үгээ мартсан, гар утсаа сольсон тохиолдолд дахин шинэ хаяг нээн, и-баримтаа бүртгүүлдэг байна. Энэ тохиолдолд буцаан олголтоо авах боломжгүй гэнэ.

Хэрэглэгч дор үзүүлсэн зааврын дагуу бүртгэлээ яаралтай нэгтгэснээр энэ оны эхний улиралд НӨАТ-ын буцаалтаа авах эрх нь үүсэх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй