Британийн “OAG Aviation Worldwide Ltd” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар өнгөрсөн онд Сөүл-Чэжүгийн чиглэлд нийт 64991 мянга гаруй нислэг үйлдэгдэж, олон улсын болон дотоодын хамгийн эрэлттэй рейс болжээ.
Энэ чиглэл нэг цаг гаруйн хугацаанд үргэлжилдэг бөгөөд “Jeju Airlines”, “Korean Air”, “Asiana Airlines” гэсэн гурван компани зорчигчдыг тээвэрлэдэг юм. Нислэгийн нийт тооноос харахад арал, нийслэлийн хооронд өдөрт 178 удаа нислэг үйлдэгддэг байна.
Харин хоёрдугаарт Австралийн Мельбурнээс Сидней чиглэл оржээ. Өнгөрсөн онд тус чиглэлд 54.5 мянган удаа нислэг үйлдэгдсэн бол гуравдугаарт Мумбай-Дели чиглэлд 47462 нислэг бичигджээ.