Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ дагуу тус үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг 10 гаруй ажилыг гүйцэтгэх аж. Үүний дараа Засгийн газар УИХ-д уг асуудлыг оруулж, эцэслэн шийдэх аж.