Туркменистанд хар өнгийн машиныг хориглолоо. Ашхабадын цагдаа нар энэ сарын 1-нээс эхлэн ямар ч шалтгаангүйгээр хар өнгийн машиныг зогсоож, журамлаж байгаа гэнэ. Зарим мэдээллээс үзэхэд автомашин эзэмшигчид машинаа цагаан, эсвэл арай өөр цайвар, гэрэлтэй өнгөөр будуулна гэсэн баримт дээр гарын үсэг зурсан нөхцөлд л эргүүлж авч байгаа аж. Тэгэхээр туркменүүд машинаа будуулахын тулд жилийн цалинтайгаа тэнцэхүйц хэмжээний мөнгө төлнө гэсэн үг.

Ийнхүү хар машиныг хайр найргүй журамлаж байгаа нь Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангул Бердимухамедов хар өнгөнд дургүйтэй холбоотой. Тэрбээр аз жаргал авчирдаг цагаан өнгөнд дуртай юм байна. Тиймээс хар өнгийн машин хөлөглөсөн иргэд улс орондоо гай зовлон авчирч байна гэж үзжээ.

Гэхдээ Туркменистанд хар өнгийн машин хориглож буй тухай албан ёсны мэдэгдэл огт гараагүй байна. Харин тус улсын Ерөнхийлөгч саяхан Ашхабад хотод хар өнгийн машин их байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь үнэн гэнэ.

Бердимухамедов өөрөө дан цагаан өнгийн машин унадаг. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын Засгийн газрын бүх гишүүнээ цагаан өнгийн машин унахыг үүрэгдсэн билээ. Түүнчлэн 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсад хар автомашины импортыг зогсоосон юм.

By updown

9 thoughts on “Ерөнхийлөгчид нь таалагддаггүй тул хар өнгийн машиныг хоригложээ”
  1. Манай улс буруу жолоотой машиныг оруулж ирэхийг болиулмаар байна, осол гарах үндсэн шалтгаан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн