Америкийн Флорида мужийн иргэн Махжабин Хассан Пьер нэртэй тооны машинаас харилцаагаа тасалсан тул тетрис тоглоомтой гэрлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ тухай “Metro” сонинд бичсэн байна.
“Тетрис үнэхээр сайхан, төгс, өвөрмөцөөр сэтгэх боломж олгодог гэж боддог. Биеийн хувьд бид яг л найз залуутай болсон хүмүүс шиг мэдрэмж төрж байна. Энэ бол надад тохирох хүн мөн” гэж бүсгүй мэдэгджээ.
Өдгөө 20 настай Хассан хоногийн 12 цагийн тетрис тоглож өнгөрөөдөг аж. Тэрбээр тетристэй харилцаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд сургуулиа төгссөний дараа түүнтэй гэрлэх бодолтой байна. Ёслолын ажиллагаандаа тэрбээр хамгийн сайн найзуудаа урихаар төлөвлөжээ.
Америк бүсгүй амьдралдаа хэзээ ч амьд хүнд дурлаж байгаагүй бөгөөд амьгүй эд зүйлсэд л дурлаж явсан гэнэ.
Ер нь амьгүй эд зүйлсээр сексийн дур хүслээ хангах нь нэлээд түгээмэл үзэгдэл юм. Ийм хүмүүс Эйфелийн цамхаг, төмөр замын станц зэрэгтэй “дэр нэгтгэдэг” байна.