Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сард ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад илүү их хур тунадас орох төлөв ажиглагджээ. Орон нутагт цасан шуургатай байна. Шуурганд Өмнөговь аймгийг Ханхонгор сумын Өгөөмөр багийн гурван малчин өчигдөр төөрчээ. Тэднийг малаа бэлчээж явах үед гэнэт хүчтэй шуурсан байна. Одоогоор хоёр малчныг эсэн мэнд олсон бол нэг малчныг эрлийн багийнхан үргэлжлүүлэн хайж байгаа аж.