Дүү нь ахдаа бөөрөө өгчээ
2018-01-05 15:16

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар шинэ оны эхний өдөр ах дүү хоёрт бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Эмч нар 59 настай өвчтөн Б-д төрсөн дүүгээс нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Энэ хагалгаа нь тус багийн эмч нарын 148 дахь хагалгаа боллоо гэдгийг эмч Л.Жамбалжав цахим хуудсандаа мэдээлжээ.