Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг “Элит” хотхоны нэгэн айлд мөрийтэй тоглож байсан залуус руу зэвсэгт этгээдүүд халдаж үймээн дэгдээсэн хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарч олныг цочроосон. Гэмт этгээдүүд мөрийнд тавьж байсан байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт дээрэмдэхдээ хоёр хүнийг хүнд, наймд нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй аж. Хэргийн мөрдөн байцаалтыг өнгөрсөн оны тавдугаар сард дуусгаж, яллах дүгнэлт үйлдэн, харьяаллаар нь дээрх шүүх рүү шилжүүлжээ.
Шүүх “Шош” хочит Н.Ариунгэрэл, “Ландага” Л.Батцэнгэл нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэлгүй байсаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ял сонсгож байцаа гэсэн даалгавараар прокурорын хяналтад буцаажээ. Мөн хуульд нийцүүлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч ял сонсгосон тогтоол гардуулаагүй гэх шалтгаанаар буцаасан даруйд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шүүхэд шилжүүлжээ.
Зэвсэгт дээрэм хийсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 147.3-т заасан “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр буруутгаж байсан юм. Мөн хуулийн 186.2-т заасан “зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан” гэх үндэслэлээр шалгаж яллах дүгнэлтийг нэг бус удаа үйлдүүлсэн ч ийнхүү шийдвэрлэхгүй байх ямар ашиг сонирхол байна вэ?
4 comments
udahgui heregsehgui bolood hereg bish bna geh bh da
Насаараа гэмт хэрэг хийж орон шоронгоор гаршсан, хөдөлмөр ерөөсөө хийж байгаагүй, хүн айлгаж дээрм хулгайгаар амьдардаг болсон хүмүүсийг тийм амархан ялалчиддаггүй юмаа. Эд нарыг хууль шүүхийхэн андахаа байсан. Монгол доол эрүүгийн том ректүүдийг яах юм. Нэг удаа л юмгүй болоод мэдээлэл цуглуулж байгаад хүмүүсийн юм авчихсан байна. Нөгөөдүүл нь хууль зөрчисөн нээнтэгтэй.
ХОХИРОГЧИД НЬ БҮГД БҮҮР ТОМ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БАЙСАН БОЛОХООР УЛСЫН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШИЙТГЭЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ.
Хууль шүүхийнхан авилга хахууль авчихаар яаж хэрэг шийдэгдэх билээ. Мөнгөнд бөхөлзсөн хуулийнхан иймэрхүү л ажилтай сууцгааж бна.