Трамп Цагаан ордны нууцын тухай номыг худал зүйлсээр дүүрсэн ном гэжээ

2018-01-05 13:28
Untitled-9

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн Цагаан ордны доторх амьдрал болон өөрийнх нь тухай өгүүлсэн, удахгүй худалдаанд гарах номыг эрс шүүмжилжээ. Түүний хэлснээр энэ ном нь худал хуурмагаар дүүрсэн гэнэ. Учир нь зохиолч Майкл Вульф Америкийн удирдагчтай огт уулзаж байгаа гэж Дональд Трамп “Twitter”-тээ жиргэжээ.

“Би энэхүү худал хуурмагаар дүүрэн номын зохиолчийг Цагаан ордонд нэвтрэхийг хорьсон байсан (үнэндээ олон удаа татгалзсан байдаг). Би түүнд номонд нь зориулж ямар ч тайлбар хийж байгаагүй. Худал, гажуудуулсан, огт байгаагүй эх сурвалжуудаар дүүрэн. Энэ залуугийн өмнөх амьдралыг хараад бохир Стив Бэннонтой яаж байсныг нь ажиглаарай” хэмээн жиргэжээ.

“Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордонд” ном төлөвлөсөн хугацаанаасаа хэд хоногийн өмнө худалдаанд гарч байгаа юм. Анхандаа номын нээлтийг энэ сарын 9-нд хийнэ гэж төлөвлөж байсан ч түүнийг тойрсон дуулиан шуугианаас болж маргаашаас эхлэн худалдахаар болжээ.