Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах хүрээнд 1, 2-р бүс буюу агаарын бохирдол хамгийн ихтэй гэр хорооллын 70 гаруй хороонд оршин сууж байгаа иргэдийн худалдан авч байгаа байрны 30%-ийн урьдчилгааг төлж, дэмжлэг үзүүлэх ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэв. Түүнчлэн энэ онд гэр хорооллын зарим байршилд хэсэгчилсэн инженерийн байгууламж бүхий дэд бүтцийн төвүүдийг байгуулах бэлтгэл ажил хангагдсан төдийгүй хямд үнэтэй түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс 1002 айлын орон сууцыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын орчимд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.