Оросын “Зөн билгийн тулаан”-ы 17 дахь удаагийн тэмцээнд нэгэн шинэ оролцогч орно. Энэ бол нэрт зөн билигч Александр Шепсийн дүү Олег юм. Тэрбээр ахынхаа адил ээжээсээ зургаа дахь мэдрэхүйг өвлөн авсан бөгөөд үүнийгээ шоуны үеэр харуулахаар зэхэж байна.
Олегийн хамгийн дуртай зүйл бол хөгжим. Тэрбээр олон жил хөгжмөөр хичээллэж байгаа бөгөөд Самарт шоуны од, дижей гэдгээрээ алдартай нэгэн.
Олег Самарын уугуул. Харин одоо Москвад ажиллаж амьдарч байна. Үүний зэрэгцээ ахдаа Самарт байдаг “Ид шидийн урлан” дэлгүүрийн үйл ажиллагаанд тусалдаг. Александр Шепс дурлалт бүсгүй Мэрилин Керротойгоо хамтарч, энэхүү дэлгүүрийг нээсэн билээ. Дашрамд дурьдахад Мэрилин, Александр нар саяхан салж байгаагаа зарласан юм.